Зөвлөх үйлчилгээнд урьж байна


1 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар, GIZ ЭТИС хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа Инновацийн сан төслийн үйл ажиллагаанд 2019 оны 6-р сарын 24-27 өдрүүдэд орчуулгын үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг доорх ажлыг гүйцэтгүүлэхээр урьж байна.  Үүнд:

  • Нийт 40 хүртэлх цагийн шууд аман орчуулга /Англи-Монгол, Монгол-Англи/

Бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Бүрэн танилцуулга /CV/

  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчийн тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.)

  • Үнийн санал 

Хуулийн этгээд:

  • Уг зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажилтны бүрэн танилцуулга /СV/

  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчийн тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 

Сонирхсон хувь хүн, хуулийн этгээд 2019 оны 6-р сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар эсвэл и-мейлээр материалаа ирүүлнэ үү.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ийн гудамж, 38-р байрны 2 давхарт Инновацийн сан,

Имейл хаягаар ирүүлэх бол: InnovationfundMongolia@gmail.com

Лавлах утас: 99053467