Зөвлөх үйлчилгээнд урьж байна


1 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь 43 улстай байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлын хүрээнд дараах 2 судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулах тул Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Үүнд: 

1. “43 улстай байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэх арга хэмжээний стратеги, төлөвлөгөөний төсөл боловсруулах” 

Ажлын даалгавар

2. “БНСУ, БНЭУ, БНТУ, БНЧУ-тай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, Тайландын Вант Улс, БНСВУ-тай шинээр байгуулах “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийн төслийг боловсруулах”

Ажлын даалгавар

Судалгаа тус бүр дээр нэг Зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон судалгааны нэрийг бичиж мэдүүлгээ ирүүлэхэд анхаарна уу.

Зөвлөхөд тавигдах шаардлага: Олон улсын эрх зүй, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, олон улсын эдийн засгийн эрх зүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний болон бодлогын баримт бичиг боловсруулах ажилд оролцож байсан, 5-аас дээш жилийн ажлын туршлагатай байх; Гадаад, дотоодын компаниудад зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байсан туршлагатай; Арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдлэг, туршлагатай; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны гадаад хэлний мэдлэгтэй байх.

Уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл буюу бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сонирхлоо илэрхийлсэн өргөдөл;

  • Намтар(CV), Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жагсаалтын хамт;

  • 2 хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчийн тодорхойлолт;

  • Боловсролын гэрчилгээний хуулбарын нотариатаар батлуулсан хувь;

  • Нийгмийн даатгалын дэвтрийн бүрэн хуулбар;

  • Гадаад хэлний түвшинг илтгэх баримт бичгийн нотариатаар батлуулсан хувь.

Сонирхсон хувь хүн дор дурдсан хаягаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газар, утас: 51-264182