КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


5 сарын өмнө


Огноо: 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Концессын зүйлийн нэр: “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл ”

Уралдаант шалгаруулалтын дугаар: ҮХГ2013/317-444

           Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэхтөрлөөр хэрэгжих “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

            Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн авто паркийг шинэчилж, ухаалаг систем нэвтрүүлэх бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааныхаа орлогоос нөхөж, концессын гэрээний хугацаа дуусгавар болоход төрд үнэ төлбөргүй буцаан шилжүүлнэ.

Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь санхүүгийн чадавхи, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдэл нь хүсэлтээ албан тоотоор, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 1,000,000 /нэг сая/ төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Үндэсний хөгжлийн газар, Данс: 100900008053/-ийг тушаасан баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

 

    Засгийн газрын тохируулагч агентлаг

Үндэсний хөгжлийн газар,

Засгийн газрын II байр,

Төр, хувийн хэвшлийн

түншлэлийн хэлтэс 206 тоот.

Утас: 264926

Факс: 263333