ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


3 долоо хонгийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Нэгдсэн тээврийн бодлогын судалгаа боловсруулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах тээвэр, логистикийн талаар баримтлах бодлого боловсруулахад шаардлагатай бодлогын судалгаа хийж гүйцэтгэхэд чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1.    Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл;

2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.    Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэх);

4.    Зөвлөх үйлчилгээний багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн ажлын туршлагын мэдээлэл;

5.    Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаас болон tender.gov.mn хаягаас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

 

(Судалгаа шинжилгээний газрын мэргэжилтэн Т.Төгсбилгүүн,

өрөөний дугаар: 206-б, утас: 261583)