ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ


2 долоо хонгийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр нэр томьёоны тайлбар толь” боловсруулах  зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд төрийн бодлого боловсруулах ажлын хүрээнд нэн чухал хэрэгцээтэй “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр нэр томьёоны тайлбар толь”-ийг  боловсруулсан байна.

Ажлын зорилго:

·         Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох,  төлөвлөх үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, эдийн засгийн нэр томьёог шинжлэх ухааны болон онолын талаас нь тайлбарласан нэгдсэн гарын авлага болох “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр нэр томьёоны тайлбар толь” зохиоход оршино.

Уг зөвлөх үйлчилгээг хамгийн багадаа 3 зөвлөхтэй хуулийн этгээд (төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээний компани эсвэл эрдэм шинжилгээний байгууллага) 3 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:

1.    Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

2.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.    Байгууллагын танилцуулга ;

4.    Хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

5.    Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;

6.    Сүүлийн 2 жилийн /2017, 2018/ санхүүгийн тайлан;

7.    Ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тухай өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт(ажлын өртөг, хугацаа, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);

8.    Зөвлөх багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт, гэрчилгээний хуулбар;

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг тус газрын www.nda.gov.mn вэб хуудаснаас 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  09 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 9 цагаас өмнө ирүүлнэ үү.  

Сонгон шалгаруулалтын ажлын даалгавар татаж авах бол энд дарна уу.

Үндэсний хөгжлийн газар

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Засгийн газрын II байр

(Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Цогзолмаа, өрөөний дугаар: 201, утас: 976-51-261575)