ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


4 долоо хонгийн өмнө


  Үндэсний хөгжлийн газар нь “Нэгдсэн тээврийн бодлогын судалгаа боловсруулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах тээвэр, логистикийн талаар баримтлах бодлого боловсруулахад шаардлагатай бодлогын судалгаа хийж гүйцэтгэхэд чиглэгдэнэ.

  Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
  2. Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл;
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Сүүлийн 5 жилийн хугацаанд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэх);
  5. Зөвлөх үйлчилгээний багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн ажлын туршлагын мэдээлэл;

 Үүнд: Тогтвортой хөгжлийн мэргэжилтэн;

Эдийн засагч, статистикч;

 Эрх зүйч;

Тээвэр, логистикийн зөвлөх;

Орон зайн төлөвлөлт, газарзүйн зөвлөх тус тус байна.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс мөн дор дурдсан хаягаас болон tender.gov.mn хаягаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр