ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШИЛ БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ҮНДЭСНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.


1 долоо хонгийн өмнө


ivXtWM0R2hQNNbB.pngМонгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 2 дугаар захирамжийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэхүү ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар нь дэд ажлын хэсгүүдийн боловсруулсан үр дүнг нэгтгэн Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлсон төслийг гаргалаа.

Хэлэлцүүлгийн зорилго: Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг олон нийтэд танилцуулах, санал зөвлөмж авах.

Доорх анкетыг 2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн дотор бөглөн оролцох хүсэлтээ ирүүлнэ үү.

4fcV3BaD0i9yIbA.png АНКЕТ 

Жич: Хэлэлцүүлэг хэзээ хаана болох талаар 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногт жич холбогдон мэдэгдэх болно. Оролцогчийн тоо хязгаартайг анхаарна уу.

Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлт, зорилтот түвшингийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

http://sdg.gov.mn/

http://nda.gov.mn/1467.html

Хэлэлцүүлгийн талаар лавлах бол 51-261575 утсаар холбогдоно уу.