ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД УРЬЖ БАЙНА.


4 долоо хонгийн өмнө


Үндэсний хөгжлийн газар, GIZ ЭТИС хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа Инновацийн сан төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх инноваци, жижиг, дунд бизнесийн хөгжил, санхүүгийн чиглэлийн зөвлөхүүдийг доорх ажлыг гүйцэтгүүлэхээр урьж байна.  Үүнд:

  •  Инновацийн төслүүдэд мөнгөн хөрөнгийн болон санхүүгийн үйл ажиллагааны удирдлага сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх

Бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Бүрэн танилцуулга /CV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчын тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

Хуулийн этгээд:

  • Уг зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажилтны бүрэн танилцуулга /СV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчын тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

Сонирхсон хувь хүн болон хуулийн этгээд нь бичиг баримтаа 2019 оны 8-р сарын 26-ны 15:00 цагт доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ийн гудамж, 38-р байрны 2 давхарт Инновацийн сан,

Имейл хаягаар ирүүлэх бол: InnovationfundMongolia@gmail.com