“БАРУУН-УРТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН 272 КМ ЦЕМЕНТ БЕТОН ХУЧИЛТТАЙ ИХ ДААЦЫН АВТО ЗАМ ТӨСӨЛ”-ИЙН КОНЦЕССЫН ШУУД ГЭРЭЭНИЙ УРИЛГА


2 сарын өмнө


Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь “Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийг концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх концессын шууд гэрээ байгуулах хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн санал ирүүлэхийг урьж байна.

Дээрх төсөлд оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь дараах шаардлагуудыг хангаж Монгол Улсын албан ёсны хэлээр төслийн саналаа ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Авто замын стандартыг “Авто зам төсөллөх” ЗЗБНбД 22-004-2016-ын 13 дугаар бүлэгт заасан “Хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт”-ийн шаардлагын дагуу 2Б зэрэглэлийн тусгай зориулалтын хуримтлуулагч замын ангиллаар төсөллөх шаардлагын дагуу төлөвлөнө;
  • Техникийн болон санхүүгийн саналыг боловсруулсан байх;
  • Сүүлийн 3 жил ижил төстэй барилга байгууламж барьсан, төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвартай байх;
  • Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлантай байх;
  • Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрт өр төлбөргүй тухай нотлох баримттай байх /зөвхөн дотоодын хуулийн этгээдэд хамааралтай/;
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай харилцагч байгууллагын тодорхойлолттой байх;
  • Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /төсөлд оролцох хүсэлтэй хуулийн этгээдийн албан тоотоор тухайн шаардлагыг хангасан талаар тодорхойлолт ирүүлнэ/;

Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас  1 000 000 000 / нэг тэрбум/ төгрөгийн төслийн саналын баталгааг 6 сарын хугацаатай гаргуулж ирүүлсэн байх. /Төслийн саналын баталгааг шаардлагын дагуу бус эсхүл ирүүлээгүй бол төслийн саналыг хүлээн авахгүйг анхаарна уу./

Дээрх шаардлагуудыг хангасан хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ төслийн саналын хамт битүүмжлэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагаас өмнө Засгийн газрын II байр Үндэсний хөгжлийн газрын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн 206а тоот өрөөнд ирүүлнэ үү.

 Утас: 51-264926

 Жич: Төслийн саналын баталгааг илээр ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үзүүлэх шаардлагатай тул битүүмжлэх шаардлагагүй болно.

 Улаанбаатар хот

     2019.08.30