ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


4 долоо хонгийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төсөл, холбогдох журмуудын төсөл боловсруулах үүрэг бүхий зөвлөх үйлчилгээ”-ий гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Концессын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Олон улсын шилдэг туршлагад тулгуурлан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төслийн уралдаант шалгаруулалтыг оновчтой, зөв зохион байгуулах, төслийг хөгжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, энэхүү ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хувьд биеэ даасан хараат бус хөгжлийн төв болон сан үүсгэх хууль эрхзүйн орчныг бий болгоход чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1.     Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

2.     Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;

3.     Байгууллагын танилцуулга;

4.     Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

5.     Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;

6.     Сүүлийн 1 жил /2018/-ийн санхүүгийн тайлан;

7.     Зөвлөх багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт, гэрчилгээний хуулбар;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг www.nda.gov.mn вэб хуудаснаас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

 

(Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл, өрөөний дугаар: 207, утас: 264174)