ТӨРӨӨС КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА


3 долоо хонгийн өмнө


Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын 5.2.6-д “Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулна” гэж заасны дагуу Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуул”-ийн 8, 17,19  дүгээр зүйл, “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын 29 дүгээр зүйлд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бодлогын төсөлд цахимаар санал авч байна.

 “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”-ын төслийг энд дарж үзнэ үү. 

Бодлогын төсөлд өгөх саналаа Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Э.Ган-Эрдэнэ /ganerdene.e@nda.gov.mn –д хаягаар хүргүүлнэ үү.

 

Холбогдох утас: 51-261583