ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД УРЬЖ БАЙНА.


3 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар, Германы олон услын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэнэ санаачилга /ЭТИС/ хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа Шинэ  технологийг дэмжих хөтөлбөр, Ногоон технологийг дэмжих хөтөлбөрт шинэ технологи, Ногоон технологи, инноваци, жижиг, дунд бизнесийн хөгжил, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зөвлөх үйлчилгээнд урьж байна.  Үүнд:

  • Шинэ техолонги, Ногоон технологийн төсөлтэй танилцаж үнэлгээ, санал өгөх
  • Төслийн сонгон шалгаруултын гишүүнээр оролцож төслүүдэд дүнгэлт, зөвлөмж гаргах

Бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Бүрэн танилцуулга /CV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч /захиалагчийн тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 

Хуулийн этгээд:

  • Уг зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажилтны бүрэн танилцуулга /СV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчийн тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Сонирхсон хувь хүн болон хуулийн этгээд нь бичиг баримтаа 2020 оны 03-р сарын 20-ний 14:00 цагт доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ийн гудамж, 38-р байрны 2 давхар Шинэ технологи, Ногоон технологи хөтөлбөр

Цахим хаяг: newgreentechmongolia@gmail.com