ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


2 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Нийгмийн салбарын төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах аргачлал боловсруулах /боловсрол, эрүүл мэнд/ зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь нийгмийн салбарын төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад ашиглагдах иж бүрэн аргачлал боловсруулахад чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
  2. Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл;
  4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
  5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
  6. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  7.  Голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, түүний хавсралт болон гэрчилгээний хуулбар;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонихсон этгээд нэмэлт мэдээллийг http://nda.gov.mn хаягнаас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагаас өмнө цахимаар ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

 

(Судалгаа шинжилгээний газрын мэргэжилтэн Т.Төгсбилгүүн,

Өрөөний дугаар: 206-б, утас: 261583)