10 сарын өмнө
Үндэсний хөгжлийн газар нь “Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах журмуудын төсөл боловсруулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь концессын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Олон улсын шилдэг туршлагад тулгуурлан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төслийн уралдаант шалгаруулалтыг оновчтой, зөв зохион байгуулах, төслийг хөгжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, энэхүү ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хувьд биеэ даасан хараат бус хөгжлийн төв болон сан үүсгэх хууль эрх зүйн орчныг бий болгох. Дагалдах концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, санал үнэлэх журам, шууд гэрээ байгуулах журам, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих журмуудыг хуулийн төсөлтэй уялдуулан боловсронгуй болгоход чиглэгдэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17:30 цагаас өмнө http://nda.gov.mn болон доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө цахимаар ирүүлнэ үү.
Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1
Засгийн газрын II байр
(Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамханд,
өрөөний дугаар: 204, утас: 261734)