ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


2 сарын өмнө


Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах судалгаа хийх зөвлөх үйлчилгээ


Тендер шалгаруулалтын дугаар: ҮХГ/202103011
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх хувь хүнийг сонгож, гэрээ байгуулах тул Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлэх зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэхийн лавлагаа

2. Ажлын туршлагын талаарх мэдээлэл

3.Татварын тодорхойлолт

4. Нийгмийн даатгалын тодорхойлолт

5. Ижил төрлийн судалгаа, шинжилгээний бүтээлийн жагсаалт

6. Мэргэжлийн дипломын хуулбар болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх  Зөвшөөрөхгүй

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 08 -р сарын 14 -ны өдрийн 11 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2021 оны 08 -р сарын 16 -ны өдрийн 14 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын 2-р байр, Утас: 51-261575,
 

Имэйл хаяг: tsogzolmaa.s@nda.gov.mn
Веб сайт: www.nda.gov.mn