Хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хялбар, цогц болгоно.


6 сарын өмнө


iebWgbFjoiOXnDH.jpg

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн Даатгалын ерөнхий Газрын удирдлагуудын хамтарсан уулзалт болов.

Аливаа хөрөнгө оруулагч эдгээр 5 газраас үйлчилгээ авахад нийт 15 өдөр, 50 км-ийг туулах шаардлагатай болдог байсан бол нэг цэг дээр эдгээр үйлчилгээ төвлөрснөөр ердөө л 30 минут зарцуулдаг болсон юм. 2019 онд байгуулагдсан цагаасаа эхлэн нэг цэгийн үйлчилгээ нь нийт 60 төрлийн давхардсан тоогоор 54000 үйлчилгээг үзүүлээд байна. КОВИД-19 цар тахлын үед тус төвийн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, мөн хөрөнгө оруулагчдын мэдээллийг чанарын өндөр түвшинд нэг цахим талбарт нэгтгэн, үзүүлэх үйлчилгээг төрөлжүүлэх талаар Засгийн газрын 5 агентлаг ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Төрийн үйлчилгээнүүд нэг талбарт төвлөрч, цахимжих нь хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөрөнгө оруулалтыг чанаржуулах, татвар нийгмийн даатгалын бааз суурийг тэлж, татвар, хураамж нэмэгдэх бодит нөхцөл билээ.

 

JwPCaLyTYHKkCZ3.jpgDOndPhl4jXJkDHc.jpg