Үнийн санал авах урилга хүргүүлэх тухай


4 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь энэхүү тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан тендерт оролцогчдоос “Байгууллагын үйлчилгээг цахимжуулах цогц програм хангамж” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө Үндэсний хөгжлийн газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 220 тоот хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг тус нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10:30 цагт нээнэ. Дотоодын давуу эрх тооцохгүй бөгөөд гадаадын этгээд оролцохгүй болно.

Тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой тул Тендерт оролцохыг сонирхсон этгээд тендерийн баримт бичигт тусгагдсан техникийн тодорхойлолт болон холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар болон Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn цахим системээс татаж авна уу. 

(Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 220 тоот, мэргэжилтэн Д.Отгонбаатар утас:261543,99020187, http://nda.gov.mn/ цахим хаяг)

Тендерийн баримт бичгийг эндээс татаж авна уу.