Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг БНКазУ-ын “Казах Инвест” Үндэсний компанийн төлөөлөлтэй албан ёсны цахим уулзалт зохион байгууллаа.


2 долоо хонгийн өмнө


“Казах Инвест” нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар Казахстаны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын төслүүдийг цогцоор нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Казахстан Улс болон “Казах Инвест” компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны сайн туршлагаас судлах дараах зүйлсийг онцолж байна. Үүнд:

  • БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл
  • БНКазУ-ын Ерөнхий сайдаар ахлуулсан Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зөвлөл
  • Хөрөнгө оруулалтын Омбудсмены хүрээлэн. Тус улсын Омбудсмен нь Ерөнхий сайд нь байдаг бөгөөд үүний давуу тал
  • Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйг баталгааг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэлбэр
  • Төв Ази, Кавказ, ЕАЭБ, Баруун Хятад, Монгол, Ойрхи Дорнод, Европын эдийн засгийг холбосон дэлхийн бизнес, санхүүгийн төв болох зорилготой Астана Олон Улсын Санхүүгийн Төв (AIFC)

Талууд дээрх зүйлсийн талаар туршлага хуваалцах, мөн хоёр талын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг харилцан солилцох, хөрөнгө оруулалтын хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцов.          . FzqN3Gn4Zku4ljU.jpg