“Invest in Mongolia-Seoul 2021” Монгол-Солонгосын бизнес форум цахимаар боллоо


1 сарын өмнө


kYwcIE78HGsIgWD.jpgҮндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд  БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) -тай хамтран “Invest in Mongolia - Seoul 2021”  форумыг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгууллаа.  

Энэхүү форум нь хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг нэвтрүүлснээс хойш хийгдэж буй хоёр дахь бизнес форум юм. Солонгос, Монголын бизнесийн төлөөллүүд болон Монгол Улсын зах зээлд шинээр гарч ирж буй бизнес эрхлэгчид цахимаар цугларч, Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн боломжит төслүүдийг танилцуулсан ажил хэрэгч арга хэмжээ боллоо.                                                                                                                                hckRQncLM9vbqqq.jpg

Энэ жилийн цахим форумын онцлог нь:

  • Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентийн бүлгийн дарга Д.Өнөрболор мэндчилгээ дэвшүүлэн дэмжин оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийн талаар болон хөрөнгө оруулах боломжит салбарын талаар танилцуулсан,
  • Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэн сайжруулах тал дээр хийгдэж байгаа цогц төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг танилцуулсан,
  • БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга  Жонг Вон Жүнн нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулахад анхаарах асуудлын талаар солонгос хүний өнцөгөөс танилцуулсан нь онцлог байсан ба БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (KIEP) Монгол-Солонгос хоёр улсын гадаад худалдааг хөгжүүлэх боломжийн талаар сонирхолтой зөвлөгөө, мэдээлэл өгсөн нь танилцуулсан оролцогчдын анхаарлыг татсан.
  • Уул уурхайн бус салбаруудаас (мэдээлэл технологи, органик бүтээгдэхүүн, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин гэх мэт) төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш чадавхжуулан, сурталчилсан болон Улс орны хөгжлийг хурдасгах МЕГА төслүүдээс танилцуулсан зэргээрээ онцлог байлаа.

 Тухайлбал, Монгол Улсын худалдаа, үйлчилгээний салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн “Имарт ХХК”-ийн Монгол дахь салбарын төлөөлөгч Сеок Жүн Ёон Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулсан туршлагаасаа, Барилгын салбарын томоохон хөрөнгө оруулагч “Ильсүнг” барилгын kомпани (Монгол дахь төлөөлөгч Жүн Ёл Рү), Боловсролын салбарын томоохон төлөөлөл олон улсын түвшинд өрсөлдөхүйц өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг удирдагчдыг бэлтгэн гаргах зорилготой “Эм Ай Ю” дээд сургууль (Захирал Куонн У Мүнн) нар оролцож, хөрөнгө оруулсан туршлагаасаа болон салбарынхаа ирээдүй, боломжуудын талаар хэлэлцлээ.

            Арга хэмжээний гол цөм болсон Төслийн танилцуулга хэсэгт - Start up World cup тэмцээнээс Монголоос оролцохоор шалгарсан, дуу яриаг бичвэрт, бичвэрийг дуу ярианд хөрвүүлэгч Chimege Systems, нарны хавтан, салхин сэнс бүхий сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан үүсгүүрийн хосолмол систем болж чадсан явуулын бичил “цахилгаан станц”  Nomadic Powerbox, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч sustainable fashion–Zoson, Монгол сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг үйлдвэрлэгч, Монголын бяслагийн гадаадын зах зээлд гаргах сонирхолтой Mongolian Artisan Cheesemakers Union (MACU), Хараа заслын лазик төв байгуулах Solongo Kharaa зэрэг хувийн төслүүд, Мөн Улс орны хөгжлийг хурдасгах МЕГА төслүүдээс Монголын ноос ноолуурын холбооны “Монголын Хаан Ширхэгт ноолуурын тохирлын үнэлгээ болон тогтвортой үйлдвэрлэл” төсөл, Монголын топ 5 компанийн нэг болох стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулагдаг Эрдэнэс таван толгой ХК-ийн 2021-2025 онд бүтээн байгуулалтын хүрээнд  зарласан “Бондын танилцуулга” болон “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах төсөл” БОАЖЯамны танилцуулга зэрэг  нь БНСУ-ын хөрөнгө  оруулагчдын анхаарлыг татаж байлаа.                                                                                                                 6ws7KdrRUHZ5UBe.png  

БНСУ-ын талаас 100 гаруй, Монголын талаас 200 гаруй нийт 300 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн нь  хэдий цар тахлын үе ч гэсэн хоёр талын сонирхол өндөр байгааг илэрхийлж байна. БНСУ-ын талаас хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрэлэл, мэдээлэл технологи, аялал жуулчлал, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд зэрэг салбаруудын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, панелист, илтгэгчдийн товч мэдээлэл, төслүүдийн товч танилцуулга болон "Invest in Mongolia" хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан сар тутмын цахим сэтгүүлийг монгол, солонгос, англи хэлээр ҮХГ-ын  www.korea.investmongolia.gov.mn –ээс үзнэ үү.

Z51MKPgQk9H2avz.jpgzkYXhavt0DoN2dc.jpgWRvheLHVzrXzEGN.pngHqcS0utHHQD9s8v.png