Үндэсний Хөгжлийн Газар "Ай Си Ти” Групп ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа


4 сарын өмнө


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн Газар хамтран үндэсний хэмжээний, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, Ковид-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-г эрэмбэлсэн бөгөөд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулсан билээ.

Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг хангахад төсвийн ачааллыг ихэсгэхгүй, Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн шинэлэг арга механизмуудыг нэвтрүүлэх боломжийг Үндэсний хөгжлийн газар өөрийн чиг үүргийн хүрээнд үргэлжлүүлэн судалж, шийдлүүд гарган ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болох мэдээллийн технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллах зорилгоор Үндэсний Хөгжлийн Газар нь “Ай Си Ти” Групп ХХК-тай Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулав. Уг арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, “Ай Си Ти” Групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.    

OoooZJFvEDBJtrG.JPG

Санамж бичгийн гол зорилго нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн төрийн мэдээлэл солилцох үүлэн тооцооллын дэд бүтцийг өргөтгөх зорилтын хүрээнд “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-нд багтсан “Үүлэн технологийн платформыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах цар хүрээ, чиглэлийг тодорхойлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангахад оршино.

9lXbjWcwlXjtMxM.JPG

Энэхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уг системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах, өгөгдлийн аюулгүй, бие даасан байдлыг сайжруулах, технологийн салбар дахь импортыг бууруулах чиглэлээрх төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгаж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж бүрдэх юм.

qH3KAQT5L7keaIV.JPGu7T3ZCypxxm48SZ.JPG