“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


2 долоо хонгийн өмнө


Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-Дээд түвшний чуулга уулзалт”-ыг Монгол Улсад анх удаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулга уулзалтын гол зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цаашид анхаарах шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлж, КОВИД 19 цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах гарц, шийдлээ олон талын оролцоог ханган хэлэлцэж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

8sfQfnyeXGQP3m9.jpg

Чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг онцолж, Улсын Их Хурлаас цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хийгдэх ажлыг танилцуулсан.

TF35dqZU6yyMQnI.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа талаар дурдлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улсад суугаа Суурин Зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь олон зуун сая хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн дэлхийн нийтийн зорилго бөгөөд тэгш, хүртээмжтэй хүний хөгжлийг дэмждэг тогтолцоонд зоримог хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг чухачлан тэмдэглэсэн юм.

yu1J1eYCfgu59ak.jpg

YUGKWiuZiA7FYCj.jpg

Чуулга уулзалтад танхимаар болон цахимаар Улсын Их Хурлын гишүүд, төр, олон улс, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон Монгол Улсад оршин суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нар нийт 200 орчим  зочид, төлөөлөгчид оролцсон юм.

AZ1mSXZtgSgq85v.jpg

77dqAOSYOtGmqAU.png

YCPDap88OxNWODl.png

Үндэсний хөгжлийн газрын дарга, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны гишүүн Х.Батжаргал Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах чиглэлээр хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, тэдгээрийн гарах үр дүнг, “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсад нутагшуулах нь: Хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замууд” сэдэвт илтгэлд танилцуулсан.

Үндэсний хөгжлийн газар нь “Тогтвортой хөгжлийн зорилго-Дээд түвшний чуулга уулзалт”-ыг хамтран зохион байгуулсан бөгөөд тус газрын дэд дарга Б.Булганчимэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна нар арга хэмжээний ерөнхий чиглүүлэгчээр ажилласан юм.

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь: Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг Улсын Их Хурлаар батлуулах нь”, “Цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт панел хэлэлцүүлгүүдэд Улсын Их Хурлын гишүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодол, туршлагаа хуваалцсан.

P0AVVz324CLV7RF.pnghpMI6EoQ4L2djIb.jpg

Чуулга уулзалтыг хааж Улсын Их Хурлын Гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа чуулганыг хааж үг хэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, тогтвортой байдлыг хангах институцийн тогтолцоог бэхжүүлэх, төсөв, хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, олон талын оролцоог хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажилд анхааруулах хандуулж ажиллах шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Чуулга уулзалт нь оролцогч талуудыг Тогтвортой хөгжлийн талаарх нэгдмэл нэг ойлголтод чиглүүлсэн, цаашид Тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг уялдуулах зөвшилцөлд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

WOEff1eSip1Q9CZ.jpgS6wKciJxk9V2gRR.pngHISNBiTv1du88p2.png9ILG2XoXuFECOzU.pngvad8hIEmCqoe8er.png7QJLBbjEG0rjfOt.pngMEyrLvFe41Nj4pk.pngCbZIKMGARrkzrPP.jpgVlQW2Z3Eb13QzjZ.jpg