“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах чадавхыг бэхжүүлэх” төслийн багийн ахлагч Кацүхидэ Нагаямаг хүлээн авч уулзлаа


8 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран хэрэгжүүлж буй “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах чадавхыг бэхжүүлэх” төслийн багийн ахлагч Кацүхидэ Нагаяма, Эрсдэлийн анализ хариуцсан зөвлөх Кэита Иноүэ нартай уулзаж, төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд төслийн багийн зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тодорхой ажлууд болон саналуудаа танилцууллаа. Үүнд:

- Салбарын яамдад “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлал”-ыг танилцуулах сургалтыг энэ оны 12 дугаар сард багтаан зохион байгуулах;

- УХОХ-т багтсан төслүүдийн Зардал-үр ашгийн шинжилгээ, Эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх зэрэг техникийн ажлуудад анхаарал хандуулж ажиллах;

- УХОХ-ийн цахим систем хөгжүүлэх ажлыг эхлүүлэх.

Түүнчлэн цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал болохыг хоёр тал онцолж, олон улсын алдаж оносон бүхий л туршлагыг судлан Монгол Улсад тохирсон ТХХТ-ийн загварыг гаргах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

TejbdvfcFPvg6vx.jpg