Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр

2018-07-19 12:48:00

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                     Улаанбаатар хот

Дугаар 140
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.5, 28.8, 29.3.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 11.2, 12.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас      ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 1 дүгээр, “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт”-ийг    2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусган, тухайн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд болон хувийн хөрөнгө оруулалтаар тухайн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд тус тус үүрэг болгосугай.

3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

4. “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж, гүйцэтгэлийн тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Үндэсний хөгжлийн газарт хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт тавьж, хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан концесс, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих болон эх үүсвэр шийдэгдээгүй төсөлд хөрөнгө оруулалт татах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Баярмагнай нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН 2018-2021 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР

МОНГОЛ УЛСЫН 2018-2021 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                  Г.ЗАНДАНШАТАР





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.