ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ


5 жилийн өмнө


ТАНИЛЦУУЛГА

“Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл” нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (IMRI) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй аймгуудын эдийн засгийн өсөлт болон хөгжлийн төлөвлөлтөд оролцогч талуудыг тэгш эрхтэй оролцуулах, орон нутагт бизнесийн таатай орчинг бий болгох, дэмжих, түншлэлийн замаар хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэмжих зорилго бүхий төсөл юм. “Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл”-өөр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан, тэр дундаа нарийн хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт, хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулах юм. Мөн Үндэсний хөгжлийн газар нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд гол түншлэгч байгууллагаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй танилцуулгыг доорх бичлэгээс хүлээн авна уу.