5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар нь “Төрөөс хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь бодлого боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бодлогын баримт бичиг боловсруулах, түүнтэй холбоотой судалгаа, тайлан бэлтгэх, батлуулах, хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмж боловсруулахад чиглэгдэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
2. Аж ахуй нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Байгууллагын танилцуулга;
4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
6. Сүүлийн 2 жил /2017, 2018/-ийн санхүүгийн тайлан;
7. Ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тухай өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);
8. Зөвлөх багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт, гэрчилгээний хуулбар;
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг www.nda.gov.mn вэб хуудаснаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Cонгон шалгаруулалтын ажлын даалгавар татаж авах бол энд дарнуу
Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1
Засгийн газрын II байр
(Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл, өрөөний дугаар: 207, утас: 264174)