5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар нь Дархан – Сэлэнгийн авто замаас Шаамар – Зүүнбүрэн – Цагааннуур – Түшиг - Зэлтэрийн боомт чиглэлийн 120,85 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь концессын гэрээгээр хэрэгжих авто замуудын төслийн барилгын ажилд тавих технологийн хяналтыг олон улсын жишгээр гүйцэтгэх, барилгын ажилд тавих техник технологийн хяналтыг сайжруулах, авто замын барилгын ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;
2. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
3. Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Байгууллагын танилцуулга;
5. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүйг нотлох Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
6. Татварын өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
7. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
8. Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019 оны 2-р улирал) аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;
9. Сүүлийн 3 хүртэлх жилийн аль нэгэнд 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);
10. Хяналтын багт ажиллах голлох болон гэрээт мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ, хяналтын инженерийн итгэмжлэл;
11. Голлох-үндсэн мэргэжилтнүүдийн дор хаяж сүүлийн 3 жилийн хугацаанд тус байгууллагад ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нотлох цахим машинаас авсан дэлгэрэнгүй тодорхойлолт;
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1
Засгийн газрын II байр
(Судалгаа шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Түмэндэлгэр,
өрөөний дугаар: 206б, утас: 261583)