2024 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар нь “Монгол хүний хөгжил” бодлогын судалгаа гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол хүний эрүүл саруул, урт удаан наслах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сурч боловсорч, эрдэм мэдлэг эзэмших, тохиромжтой хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийнхөө үр шимээр амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх, бие хүн болж төлөвших, хүний эрх, эрх чөлөө, тэгш бус байдлын үл нийцэл зэргийг эхийн хэвлийд бүрэлдсэн ургийн үеэс нь эхлэн физиологийн болон оюун ухааны хөгжилтэй уялдуулан, амьдралын мөчлөг бүрт нь тохирсон бодлого боловсруулахад шаардлагатай суурь судалгааг хийж гүйцэтгэхэд чиглэгдэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Байгууллагын танилцуулга, туршлагын мэдээлэл;
4. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэх);
5. Зөвлөх үйлчилгээний багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн ажлын туршлагын мэдээлэл. Үүнд:
· Боловсрол, нийгмийн ухааны салбарын зөвлөх-Багийн ахлагч
· Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын зөвлөх
· Хууль, эрх зүйн салбарын зөвлөх
· Эрүүл мэнд, Хоол зүй, шим судлалын салбарын зөвлөх
· Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөвлөх
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Тендерт гадаадын хуулийн этгээдийг оролцуулахгүй.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс болон дор дурдсан хаягаар 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 10:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn сайтад Цахим хэлбэрээр 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1
Засгийн газрын II байр
(Судалгаа шинжилгээний газрын мэргэжилтэн Б.Бадамханд,
өрөөний дугаар: 206б, утас: 261583)