“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ” АШИГЛАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


4 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд “Хөрөнгө оруулалтын төслийн нэгдсэн мэдээллийн систем”-ийг хөгжүүлэн ашиглалтад оруулаад байна.

Энэхүү мэдээллийн системийг хөгжүүлж, мэдээллийн санг бүрдүүлснээр Монгол Улсын хэмжээнд одоо хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын төслүүдийн мэдээллийг нэгтгэн нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, засварлаж, хянах боломжтой, ашиглахад хялбар, ойлгомжтой, сонирхогч талуудыг мэдээллээр хангах зорилготой,  хандалтын эрхээр нэвтрэх боломжтой мэдээллийн систем юм.                                   sLbGjX31bqUNTt6.jpg

Уг мэдээллийн системийг хөгжүүлэх, мэдээллийн санг бүрдүүлэх үүргийн хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “INVEST IN MONGOLIA” центр-ийн нэг цэгийн үйлчилгээний зааланд “Хөрөнгө оруулалтын төслийн нэгдсэн мэдээллийн систем” ашиглалтын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Судалгаа шинжилгээний газрын дарга Б.Түмэндэлгэр сургалтын зорилго болоод Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн системийг танилцуулж, харилцан санал солилцох хэлбэрээр явагдаж өнгөрлөө.                    U65YP3JHhDNG6gG.jpg

Тус сургалтын хүрээнд салбарууд төслүүдээ мэдээллийн системд оруулан,  хандалтын эрх олгох, оролцогчид системд төслийн мэдээллүүдээ туршилт хэлбэрээр оруулж үзэн,  дадлагажуулахыг зорилоо.

“Хөрөнгө оруулалтын төслийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн сургалтад 14 Яамд болон Шадар сайдын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрууд гэсэн нийт 25 албан хаагчид хамрагдлаа.