4 жилийн өмнө
“Гадаадын хөрөнгө оруулалтын хөгжлийг нэмэгдүүлэх нь” арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Худалдааны яамны харьяа Олон улсын цахим бизнесийн төв, Бээжингийн Худалдаа, эдийн засгийн газар, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба хамтран ажиллах боломж” цахим форумыг 11 дүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулан амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Бээжин хотын Худалдаа, эдийн засгийн газрын дэд дарга Жао Лизун нар нээж үг хэллээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас “Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа” болон “Монголын уул уурхайн орчин”-ны талаар танилцуулга хийсэн бол, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Дашдэмбэрэл “Монголын хөрөнгө оруулалтын орчин”, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн зам, тээвэр, аж үйлдвэрийн паркуудын төслүүдийг Үндэсний хөгжлийн газраас танилцууллаа. Мөн Монгол Улсад бизнес эрхлэгч Пийс Стийл Групп ХХК-ий хөрөнгө оруулагч Бай Лу “Монголд бизнес эрхлэх нь” сэдвээр мэдээлэл хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг татлаа.
Хятадын талаас танхимаар 80 гаруй аж нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.