Дадлагажигч оюутны ажлын байр


3 сарын өмнө


TW2lTcGfGPny5Wa.png

Дадлагажигч оюутны ажлын байр

Үндэсний хөгжлийн газар нь улсын хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтынбодлого, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын сурталчилгаа хариуцсан Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Ерөнхий сайдын санаачилгаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах реформийн хүрээнд бид хөрөнгө оруулалтын бодлого, сурталчилгаагаар ажиллах сонирхолтой оюутнуудыг дадлагажигчийн ажлын байранд урьж байна.

Мэргэжил: олон улсын харилцаа, график дизайн, сэтгүүл зүй, банк санхүү, худалдаа, хөгжлийн бодлого болон бусад нийгмийн шинжлэх ухаан

Тавигдах шаардлага

Их дээд сургуулийн оюутан байх
Англи хэлний дундаад дээш мэдлэгтэй
Багаар ажиллах чадвартай

Ажиллах хэлбэр

Дадлагажигч нь хамгийн багадаа 3 сарын турш ажиллана
Цахимаар болон биечлэн ажиллах боломжтой
Цагийн хуваарь тохиролцох боломжтой

Жич: Гадаад улсад суралцдаг оюутнуудад нээлттэй

И-мэйл: bertsetseg.s@nda.gov.mn