7 жилийн өмнө
Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-тай хамтран “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах" техник туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
Гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мөнх-оргил, Сангийн яамны хөгжлийн санхүүжилтын газрын дарга Б.Доржсэмбэд, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагын (JICA)-ийн үндсэн загварын судалгааны багын удирдагч К.Юичиро нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь 4 жилийн хугацаанд Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын чадавхыг бэхжүүлэх цаашилбал олон улсын түвшинд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах болон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой төсөл юм.