ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АКСЕЛЬ НИКЕЙЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


3 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн нар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

QzxtwNnAl2xKbnB.jpg

Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никейз сүүлийн жилүүдэд Европын холбооноос Монгол улсад амжилттай хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ гадаад  худалдаа, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын голлох түүхий эд болох ноос ноолуур, зөгийн бал, чацаргана гэх мэт бүтээгдэхүүнийг Европын орнуудад экспортлох боломжийг нээхэд илүү анхаарч ажиллана гэлээ.

1TqjlCPb7kQFBdM.jpg

Үндэсний хөгжлийн газрын дарга Батжаргал Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газрын зүгээс дээрх чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд хоёр талын дурдсан салбарууд дахь байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэж, аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тоонд бус чанарт илүү анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.