Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Үндэсний хөгжлийн газар нь ахмадуудаа хүлээн авч уулзлаа


7 жилийн өмнө


undefined

Үндэсний хөгжлийн газрынхан Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан санхүү эдийн засгийн салбарт ажиллаж байсан өндөр настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Өнөөгийн Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан хэдий ч тус байгууллагын түүхэн замнал Улсын төлөвлөгөөний комиссоос үүдэлтэй гэж хэлж болно. Тэр ч утгаараа энэ өдөр цугласан ахмадуудын дунд Ерөнхий сайд асан Д.Содном болон бусад ахмадууд уригджээ.

undefined

Ахмадын баяр хэмээн санхүү, эдийн засгийн өндөр настнууд хууч хөөрөхөөс гадна улс, эх орныхоо эдийн засгийн өнөөгийн нөхцөлд яаж ажиллах, цаашид асуудлыг хэрхэх талаар санал бодлоо илэрхийлж, залууст заавар, зөвлөмж өгч байлаа. Ингэснээр Монгол Улсын сан хөмрөг хийгээд ирээдүйг төлөвлөж ирсэн ахмад үе болон залуус санал бодлоо чөлөөтэй солилцох боломж олгосон арга хэмжээ болж байна хэмээн уригдсан зочид ихэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм.

undefined

Өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд сонсож, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Ахмадуудын зүгээс Өнөө үед мэдлэг хэдий чухал ч туршлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид төрийн албанд шинээр орж буй залуустайгаа уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байна. Төрийн албаны олон жилийн арвин туршлагыг залуус та бүхэн суралцах хэрэгтэй” гэдгийг хэлж байсан юм