“Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэнгийн өдрүүд болж байна.


7 жилийн өмнө


undefined

2017 оны 10 дугаар сарын 10-12-нй өдрүүдэд “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэнгийн өдрүүд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн нь дотоодын болон олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх салбарын аж ахуйн нэгжүүд оролцдог томоохон үзэсгэлэнгүүдийн нэг юм.  “Ёот Фау Консалт ХХК” 2012 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн Засгийн хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам болон Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо”-той хамтран “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулж  байна.

Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд “Хөрөнгө оруулалт ба инноваци” сэдэвт олон улсын бага хурал мөн зохиогдлоо. Бага хурлын үеэр УУХҮЯ, БХБЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ зэрэг яамдууд болон холбоодуудын төлөөллүүд хүрэлцэн ирж илтгэл тавьж оролцсон бөгөөд Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ундрах “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл танилцуулав.

Тус арга хэмжээнд Герман, Итали, Беларусь, БНСУ, БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, өөрсдийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлсэн дэвшилтэт шинэ техник технолгио танилцуулан сурталчиллаа.

Тус үзэсгэлэнгд 60 гаруй байгууллагууд оролцож, 3000 гаруй зорилтот үйлчлүүлэгчид хүрэлцэн ирлээ.