7 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газраас “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг хөрөнгө оруулалтын зураглал гаргах уулзалт боллоо. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын төлөөлөл, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг дэмжиж ажиллах уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг зөв татах боломж, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам, цаашид хэрхэн ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч санал солилцлоо.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг Даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн хэлтсийн дарга Ц.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Амаржаргал, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг болон холбогдох албан тушаалтнууд, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэг, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
“Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр холбогдох яамд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.