Монгол – Словакийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.


7 жилийн өмнө


undefined

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд ноён Петер Пеллегринийн 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2017 оны 11 дугаар сарын 29-ны өдөр Монгол- Словакийн бизнес эрхлэгчдийн уулзалт” Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.

undefined

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд ноён Петер Пеллегрини эртний анд Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, эрчимжүүлэхэд энэхүү уулзалтын зорилго оршиж буйг тэмдэглээд Монгол Улстай ус, геологи, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн бол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улстай хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхай, боловсролын салбартай нягт хамтарч ажиллахаа мэдэгдээд оюутан солилцоог улам бүр нэмэдүүлэх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

undefined

Тус бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөрөнгө оруулалтын орчин ба төсөл хөтөлбөрүүд”-ийн талаар, Словакийн Хөрөнгө Оруулалт, Худалдааны Хөгжлийн агентлагын Гадаад худалдааны хэлтсийн зөвлөх Наталья Барникова “Словак Улсын техник технологи, хөрөнгө оруулалтын боломж”-ийн талаар, МҮХАҮТ-ийн Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнх-Оргил “Монгол- Словакийн бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах саналууд”-ын талаар тус тус мэдээлэл хийсэн ач холбогдол бүхий  бизнес уулзалт боллоо.

Бизнес уулзалтын дараа хоёр талын бизнес эрхлэгчдийн гацаарчилсан уулзалт болсон бөгөөд Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын  талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк  зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.

            Словакийн талаас “Novas Machinery”, “DB Biotech”, “Solar Slovakia”, “Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож  Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.