7 жилийн өмнө
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах үүргийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Үүний дагуу Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан.
Монгол улсын “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай” хуулийн 12 дугаар зүйл, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ын 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн хамтран боловсруулах, мөн Монгол Улсын Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа 2015 онд дууссанаас гадна дэлхийн болон хөрш орнуудийн эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөөд байна. Иймд Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан тус бодлогыг яамд, Төрийн бус байгууллага, Мэргэжлийн холбоод, Шинжлэх ухааны академи, Их дээд сургуулийн судлаач, эрдэмтэдтэй хамтран боловсруулж эхлээд байна.