“Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажил төв аймгаас эхэллээ


7 жилийн өмнө


undefined

2018 оны 03-р сарын 06 өдөр Үндэсний хөгжлийн газар болон Төв аймгийн эрдэмтдийн зөвлөл, Төв аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран “ХӨГЖЛИЙН ЗАГВАР-ТӨВ АЙМАГ”-ийн бодлого боловсруулах хамтарсан багийн уулзалт зөвлөгөөн Үндэсний хөгжлийн газарт зохион байгууллагдлаа. 
 

Уг уулзалт, зөвлөгөөнөөр Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн захирамж, Үндэсний хөгжлийн газрын дарга болон аймгийн засаг даргын хооронд 2018 онд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээний 1.1.2, 2.2, 3.2 буюу “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулахаар тусгасан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд “Хөгжлийн загвар аймаг”-ийн бодлого боловсруулах ажлыг Төв аймгаас эхлүүлж байгаа юм.

undefined

Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран Төв аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өнөөгийн байдлыг танилцуулж,  “Хөгжлийн загвар аймаг” болох хүсэлтийг Үндэсний хөгжлийн газарт гаргалаа.

undefined

Үндэсний хөгжлийн газраас Бодлогын судалгааны нэгдсэн зөвлөмж өгч, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд хийгдэх судалгааны ажлууд болон “Судалгааны ажлын даалгавар”-ын талаар мэдээлэл өгч, судалгааны маягтуудыг хүлээлгэн өглөө.

undefined

Цаашид Төв аймгийн хөгжлийн бодлого, стратегийг боловсруулан бүсийн хэмжээнд үзүүлэх үүрэг нөлөөллийг тооцсон шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнүүдийг хийж, бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогод тусгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.