Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төслийн нээлтийн ажиллагаа боллоо


7 жилийн өмнө


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэхээр боллоо.

undefined

Төслийн нээлтийг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ёолонда Ф.Ломман, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар нээж үг хэллээ.

undefined

Уг хэлэлцүүлэг, семинарт яамдын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, албан хаагчид болон түншлэгч орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож төслийн хүрээнд хийгдэх ажил, хүрэх үр дүн зэрэгт өөрсдийн санал, бодлоо илэрхийлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

undefined

Хэлэлцүүлэгийн үеэр хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор одоогийн нөхцөл байдалд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг орчин үеийн мэдээллийн технологийн шийдлээр арилгах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтүүдийг хийх боломжтой болно гэдгийг онцолж байв. 

undefined

Бүх төрлийн хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг нэг доороос авах зорилгоор 14 төрлийн мэдээллийн санг нэгтгэж, дээрх мэдээллүүд дээр үндэслэн нарийн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг өдөр тутам хянах ба иргэд олон нийтэд ил тод байх нөхцлөөр хангах юм.

undefined