7 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын урт, дунд хугацааны, салбар, орон нутгийн бодлогын уялдааг хангаж Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-г үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн бодлогын тогтвортой байдал, хөгжлийн загварыг зөв тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр Засгийн газарт арга зүйн удирдамжаар ханган ажиллаж байгаа билээ.
Монгол Улсын өнөөгийн ба цаашдын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэслэл, судалгааны чиглэлийг тодорхойлоход Үндэсний хөгжлийн газарт бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх орон тооны бус “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг байгуулах гэж байгаа ба маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагаас зөвлөлийн анхны хурлыг хийх гэж байна.
Энэхүү зөвлөлд Монгол Улсын төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрдэмтэн, судлаачдыг оролцуулж хамтарч ажиллахаар боллоо.
Зөвлөлийн даргаар Санхүү, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн, ШУДоктор, Профессор Л.Энхтайван, Хүндэт гишүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Д.Содном, гишүүнээр:
Aкадемич, ШУ-ны Доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Т.Дорж,
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Санхүү эдийн засгийн их сургуулийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхий захирал, Доктор Р.Амаржаргал,
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн судалгааны төвийн Захирал, Aкадемич, ШУДоктор, Профессор, Гавьяат эдийн засагч А.Бакей,
Этүгэн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Aкадемич, ШУДоктор, Профессор, Гавьяат эдийн засагч С.Нямзагд,
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн дэд захирал, ШУДоктор, Профессор Ц.Сүхбаатар,
Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, ШУДоктор, Профессор А.Даваасүрэн,
Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн зөвлөх профессор, Доктор Б.Батмөнх,
Санхүү, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн, ШУДоктор, Профессор Л.Энхтайван,
Монгол улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн Профессор, Доктор Ч.Хашчулуун,
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, ШУДоктор Р.Ринчинбазар нар ажиллахаар боллоо.