Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооноос гарсан анхны зөвлөмжийг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хүргүүллээ


7 жилийн өмнө


undefined

“Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-ны ээлжит хуралдаан 2018 оны 3 сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

            Энэ удаагийн хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд бөгөөд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар оролцон нээж, Дэлхийн банк группын Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн асуудлыг хариуцсан тэргүүн мэргэжилтэн Стийв Уттервулгэ “Монгол улс: Төр-Хувийн хэвшлийн хэлэлцэл, Итгэлийг бий болгох, хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгсэл” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

undefined

Манай улсад байгуулагдсан төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн механизм болон түүнийг цаашид зөв зохион байгуулалттайгаар хөгжүүлэх, улс орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг таатай болгоход төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн механизмыг үр ашигтайгаар ашиглаж болох талаар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны гишүүдтэй бодлоо солилцож, зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.     Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн механизмын гол зорилго, оролцогч талуудын чиг үүрэг, хүрэх үр дүн, Монгол Улсад тохирсон оновчтой зохион байгуулалт, хэлбэрийг анхнаас нь зөв зүйтэйгээр тодорхойлж хөгжүүлэх нь төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад гол хөшүүрэг болсон олон улсын сайн туршлагууд байдаг. 

Түүнчлэн Татварын багц хууль болон Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хуулийн төсөл хоорондын уялдаа холбоо, нийцлийн талаарх анхны санал, зөвлөмжөө Зөвлөлдөх хороо гарган Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд бөгөөд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатарт гардууллаа.

            Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дараагийн хуралдааныг “3-н тулгуурт хөгжлийн бодлого”, Татварын багц хуулийн шинэчлэл болон агаарын бохирдолыг шийдэх арга замууд, уул уурхайн бус салбарын хөгжил, дэд бүтцийн шийдэл, засаглалын шинэчлэл зэрэг асуудлуудын хүрээнд 3 сарын 28-нд Төрийн ордонд зохион байгуулна.