Дэлхийн банк групп-ээс Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих сургалт зохион байгууллаа


7 жилийн өмнө


undefined

Засгийн газрын тохируулагч агентлаг “Үндэсний Хөгжлийн газар”-ын алба хаагчид Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих сургалтад оролцлоо. Дэлхийн банк групп болон Олон улсын санхүүгийн корпараци тус сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид системчилсэн сургалт болгон зохион байгуулах аж.

undefined

Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх Daniel Nicholls тус сургалтыг удирдаж асуулт хариулт, багийн дасгал ажил, харьцуулалт ба хөрөнгө оруулагчдад чиглэсэн мессежийг боловсруулах зэргээр сургалтыг өрнүүллээ. Тус сургалтад  Гадаад харилцааны яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” зэрэг байгууллагын 20 гаруй албан хаагчид сургалтад хамрагдаж идэвх санаачлагатай оролцлоо.

undefined