“Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах хүрээнд японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлогын судалгааны төслийг эхлүүлээ.


6 жилийн өмнө


Монгол Улсын “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 165 дугаар захирамжийн дагуу Үндэсний хөгжлийн газар нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

undefined

Тус ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн салбар тус бүрээр хөгжил байршлын судалгаа хийх, бодлогын хувилбар боловсруулах, орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

undefined

Өнөөдөр Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам болон Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага хамтран Монгол Улсын хөгжлийн төсөөллийг тодорхойлох үндэсний хөгжлийн цогц бодлогын судалгааны төслийг эхлүүлж байна.

undefined

Төслийн хүрээнд:

  • Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил байршлын судалгааг боловсруулах;

  • Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, бодлого боловсруулахад ашиглах;

  • Бүсчилсэн хөгжлийн Олон улсын онол, арга зүй, аргачлалыг судлах;

  • Монгол Улсын хөгжлийн загвар боловсруулах;

  • Бодлого боловсруулахад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх;

  • “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого”-ын төслийн хувилбарыг боловсруулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Тус төсөл нь 2.5 жил хэрэгжих юм.

undefined

Уг арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, ҮХГ-ын зөвлөх С.Намжилмаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал, тус хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, БХТ-ийн дэд захирал Б.Энхболд, БХТ-ийн хэлтсийн дарга С.Давааням, БХТ-ийн хэлтсийн дарга Д.Чинзолбоо, Зөвлөх архитектор Э.Дондмаа, ХБГХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Гантөмөр Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагын Takahiro IZUMI , Shuntaro KAWAHARA, Naomochi MUROOKA, Б.Оюунцэцэг нар оролцлоо.       

undefined