Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн Лондон


6 жилийн өмнө


undefined

Үндэсний хөгжлийн газар болон Фронтиер ҮЦК хамтран зохион байгуулсан “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”
6-р сарын 8-ны өдөр Лондон хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв байдал, татварын хуулийн шинэчлэл, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбаруудад гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжийн талаар хэлэлцлээ.

Чуулганд Монгол Улсын засгийн газрыг төлөөлж засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ахлах эдийн засагч Александр Плеханов, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ашигт малтмалын захирал Ерик Расмуссен, Лондонгийн хөрөнгийн биржийн европ болон тэргүүлэх зах зээлийн хариуцсан дарга Аюуна Нечиева нар тус тус илтгэлээ танилцууллаа.

undefined

Мөн Их Британийн парламентын гишүүн Жулиан Книгхт болон үндэсний компаниудын удирдлагууд, Лондонгийн хөрөнгийн биржийн төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож амжилттай өндөрлөлөө.

undefined