“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг Лондон хотноо танилцууллаа


6 жилийн өмнө


undefined

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан 2018 оны 6 дугаар сарын 08-ний өдөр Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яам дээр монгол иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодол, зөвлөмжийг сонслоо. 

undefined

“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилго нь “Хилийн чанадад буй Монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах,  иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан. 

undefined

Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэх юм.