"Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдлаа


6 жилийн өмнө


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хамтран 2 орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, тэдгээрийг БНХАУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, бизнес эрхлэгчдийг шууд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол-Хятадын Хөрөнгө Оруулалтын Форум”-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай зохион байгууллаа.

undefined

Уг хөрөнгө оруулалтын форумд хоёр талын нийт 60 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд форумыг нээж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга ЖАНГ ГАН, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.БААТАРЧУЛУУН, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.БАЯРСАЙХАН нар тус тус үг хэлэв. Мөн Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш, Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд нар “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн танилцуулга” зэрэг сэдвээр илтгэл танилцуулга тус тус хийв.

undefined

undefined

undefined

undefined

Энэхүү форумд ӨМӨЗО-ын хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөрөнгө оруулагчид, эдийн засгийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

undefined

Хоёр талын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүхий, сонирхол татахуйц төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

undefined

undefined