"Монгол Улсад Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь"


6 жилийн өмнө


ТӨСЛИЙН НЭР: “Монгол Улсад Тогвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь”

Салбар: Тогтвортой хөгжил/Бүх салбар

Төслийн ерөнхий мэдээлэл

Байршил

Үндэсний хөгжлийн газар

Төслийн зорилго, хэрэгцээ шаардлага

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ийг бодлогын уялдаа холбоог хангах хэрэгжүүлэх болон Дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах Үндэсний сайн дурын тайланг боловсруулахад оршино.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

 

Төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол үр өгөөж

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг болох ДТХЗ, МУТХҮБ-2030 дунд хугацаандаа бодлогын уялдаа холбоотойгоор хэрэгжих; ДТХЗ болон МУТХҮБ-2030-ийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх; Монгол Улсын Дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэн 2019 оны НҮБ-ын Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар танилцуулах нөхцөл бүрдэх юм.

Хэрэгжүүлэх хугацаа

2018.06.07-2018.12.31

Төслийн явц(Төсөл хэрэгжиж эхэлсэн бол ямар ажлууд хийгдсэн, аль шатандаа явж байгаа талаар мэдээлэл )

2.2. дугаар арга хэмжээний хүрээнд ДТХЗ, МУТХҮБ-2030 бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах хүрээнд 4 салбарын хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дүнд бодлогын уялдаа холбоог хангах үнэлгээ хийгдсэн бөгөөд ДТХЗ, МУТХҮБ-2030-ийг хэрэгжүүлэхэд дунд хугацаанд авч хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг урьдчилсан байдлаар тодорхойлсон.

3.4. дугаар арга хэмжээний хүрээнд Үндэсний сайн дурын тайлангийн үндсэн хүрээ, чиглэлийг тодорхойлох Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба хэлэлцүүлгээр ҮХГ-аас боловсруулсан бодлогын уялдаа холбоог үнэлэх аргачлалыг ашиглан голлох ДТХЗ-ыг урьдчилсан байдлаар тодорхойлсон.

Төслийн 3 дугаар арга хэмжээний хүрээнд төслийн ажилтанг НҮБ-ын бараа, үйлчилгээ авах журмаар авч ажиллуулахаар НҮБ-тай ажиллаж байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

 Төсөл үйлчлэх хугацааны хүрээнд 6 хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль эрх зүйн орчин (Уг төслийн ажил хууль, эрх зүйн актын хүрээнд болон аливаа хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсвэл хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эсэх)

 

Төслийн хүчин чадал, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл /шаардлага/

Төслийн хүрээнд техникийн болон санхүүгийн дэмжлэг авч ажиллаж байна.

Санхүүжилтийн хэлбэр

НҮБХХ

Холбогдох хаяг:

Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж:

ҮХГ-ын ХБТХ

Хариуцах хүний албан тушаал, холбоо барих хаяг:

ХБТХ-ийн дарга Ж.Должинсүрэн (51-261577)