3 жилийн өмнө
№ |
Төслийн нэр |
Зорилго |
Хамтран хэрэгжүүлж буй байгууллага |
Хугацаа |
Хэрэгжилтийн явц |
Хариуцсан нэгж /Холбоо барих/ |
1 |
Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах |
Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн бүсчилсэн хөгжлийн дүр зураг, хөгжилд хүрэх арга замыг тусгасан үндэсний хэмжээний хөгжлийн цогц төлөвлөгөөг боловсруулахын зэргэцээ Монгол талын холбогдох байгууллагуудын (БХБЯ, ҮХГ зэрэг) чадавхыг бэхжүүлэх, Засгийн газар төдийгүй ААН-үүд, төрийн бус байгууллагууд, иргэдийн өргөн оролцоотойгоор Монгол Улсын дунд ба урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон харуулах |
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), БХБЯ |
2019-2021 |
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцаагаар хэрэгжүүлж буй “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-ний төслийг “Бүсчилсэн хөгжлийн бодлого” болон “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, удирдамж, чиглэлээр хангах, төслийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий “Төслийн хамтарсан зохицуулах хороо”-г байгуулан ажилласан. - Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газарт Эхлэлийн тайлан, Явцын тайлан, Эцсийн тайлангийн 1 дүгээр шатны тайланг тус тус хэлэлцүүлж, хүлээлгэн өгсөн. - 2021 оны 2 дугаар сард “Төслийн эцсийн тайлан-2”-ыг БХБЯ болон ҮХГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд 2021 оны 6 сард “Төслийн эцсийн тайлан-3”-ыг хүлээлгэн өгсөн. |
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261568 |
2 |
“Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавх бэхжүүлэх” |
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төслүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, үндэсний хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд зохих хувь нэмэр оруулж, үр өгөөж бий болгоно. Төслийн зорилт Улсын хөгжлийн бодлого болон хөрөнгийн эх үүсвэртэй уялдсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх |
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), СЯ |
2019/02-2023/03 |
- Сангийн сайдын 295 тоот тушаалаар баталсан журамтай уялдуулсан УХОХ-ийн аргачлал боловсруулж, УХОХ-т тусгах хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэлэх, эрэмбэлэхэд холбогдох үүрэг, хариуцлагыг тодорхойлсон. - Хүний нөөцийг чадавхжуулах талаар судалгаа хийж, Хэлэлцүүлгийн тайлан (Discussion paper) боловсруулсан. - УХОХ-т тусгах төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох, хэрэгжилтэд хяналт тавих аргачлалыг ашиглах гарын авлагын эхний хувилбарыг боловсруулсан. - Зардал үр ашгийн тооцоо хийх тухай сургалтын материал боловсруулсан. - Санхүүжилтийн эх үүсвэр (улсын төсөв, гадаад зээл тусламж, ТХХТ, шууд хөрөнгө оруулалт) болон Засгийн газрын 89-р тогтоолд тулгуурлан хяналт-шинжилгээний шинэ маягт боловсруулж, жишиг байгууллага дээр туршсан. |
Судалгаа, шинжилгээний хэлтэс Утас: (976 - 51) 261583 |
3 |
“Хөдөө аж ахуйн салбан нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл |
Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний алдагдлыг бууруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын түвшинг олон улсын өнөөгийн түвшинд хүргэж, тухайн салбарын оролцогч талуудын оролцоог бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй хөгжлийн шинэ үеийг хөдөө аж ахуйн салбарт авчирах |
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), ХХААХҮЯ |
2021-2025 |
Төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн удирдах хорооны анхны хуралдаанаар хэлэлцэж, хэрэгжүүлэхээр тохиролцсон 20 загвар төслийг сонгох, хэрэгжүүлэх талаар төслийн багийн зөвлөхүүд ажиллаж байна. ҮХГ-аас нийт 3 төслийг 2020 онд санал болгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас № төслийн хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлсэн. |
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261568 |
4 |
Тогтвортой хөгжлийн зорилтоор дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санхүүгийн системийг уялдуулах төсөл |
|
Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөр /UNEP/ |
2021/02-2022/03 |
Төслийн “Төлөвлөсөн үйл ажиллагаа-1” –ийн хүрээнд шаардагдах байгаль орчин, эдийн засаг, нийгмийн мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар болон Байгаль орчны мэдээллийн сан, Үндэсний статистикийн хороо, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас цуглуулж мэдээллийн бэлэн байдлын шинжилгээ мөн түүнчлэн Хангайн бүсийн нийгэм эдийн засаг, байгаль орчны бодлогын суурь үзүүлэлтэд дүн шинжилгээг тус тус гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Шалгуур үзүүлэлтээ тодорхойлон “Төлөвлөсөн үйл ажиллагаа-2” буюу эхний шатны анализ хийх хэсэгт орж байна. |
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261568 |
5 |
Гадаадын хөрөнгө оруулалтын “Нэг цэгийн үйлчилгээний төвийн систем” хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ |
|
Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төсөл |
2021/3/22-2021/8/22 |
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийн программ хангамж хөгжүүлэлтийн эхлэлийн тайлан хүлээн авч ЗГХЭГ-т албан тоот хүргүүлсэн. |
Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 264182 |
6 |
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийн системийн тоног төхөөрөмж |
|
Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төсөл |
2021/3/22-2021/5/22 |
2021 оны 5 дугаар сарын 24-28-ны долоо хоногт тоног төхөөрөмжүүдийг хүлээж авахаар болсон. |
Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 264182 |
7 |
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний эрх бүхий байгууллагын чадавхыг бэхжүүлэх |
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг салбар дундын нэгдсэн бодлого, төлөвлөлтөд уялдуулан тусгахад уг асуудлыг бодлогын түвшинд хариуцдаг төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх |
Уур амьсгалын ногоон сан, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв |
2021/04 – 2022/01 |
|
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261575 |
8 |
Тогтвортой хөгжлийн 2 дугаар зорилгод хүрэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог Монгол Улсын дунд хугацааны бодлогод тусгах |
Хүнс, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээг сайжруулах цаашлаад ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, ажлын байр бий болгоход оршино. Уг төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, малчид, тариаланчид болон хэрэглэгчдийг холбосон хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулж, оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх |
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар |
2021/06 – 2023/06 |
|
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261575 |
9 |
Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих /PROGRES/ |
Бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийн эдийн засгийн тогтвортой байдлыг буюу дархлааг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох |
Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ |
2021-2023 |
Төсөл хэрэгжүүлэгч талууд “Төсөл хэрэгжүүлэх гэрээ”-г 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталж, хамтын ажиллагааг баталсан. Мөн Төслийг стратегийн удирдлагаар хангах хамтарсан зохицуулах хороог байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. |
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 261568 |
10 |
Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг хөрөнгө оруулагчдад хүргэх, танилцуулах, хөрөнгө оруулалтыг бодитоор татах зорилгоор ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “Төсөл чадавхжуулах хөтөлбөр” |
Хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг хөрөнгө оруулагчдад хүргэх, танилцуулах, хөрөнгө оруулалтыг бодитоор татах зорилгоор ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийн төслийг чадавхжуулах |
Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ |
2021/11-2022 |
Хамтран ажиллах гэрээг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. |
Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтэс Утас: (976 - 51) 264182 |