"Монголын Инновацийн 7 хоног-2019"


5 сарын өмнө


БСШУС-ын  Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн А/216, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/258 тоот тушаалыг үндэслэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.

mMmB6oeeoZK06Y5.jpg

 ШУТИС-иас санаачилсан “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээг БСШУСЯамны дэмжлэгтэйгээр Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газар, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТСан, ШУА, МҮХАҮТ, ШУТИС, МУИС, АШҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС, СУИС, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын хамтын оффисын холбоо зэрэг байгууллагууд хамтран дараах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

7 хоногийн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүд /Дарж үзнэ үү/

vnOreIUWQ0wZ7NE.jpgrkIwG2EEgTGlC1V.jpglax8fwGQ9O4SsSI.jpgierorwRW48PCoNO.jpgT5dJ4xBGf9mshhE.jpg8ub82HTuZmviqVX.jpgKe0DEhm3qxzj5OJ.jpgCokWeOGoK3bmggb.jpg

Дэлгэрэнгүй мэдээлэл дараах холбоос линкээр авна уу 

http://www.mongolianinnovation.mn/

https://www.facebook.com/mongolianinnovation.mn/