"Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг" Архангай аймагт зохион байгуулагдлаа


6 жилийн өмнө


“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг 12 дахь аймаг болох Архангай аймагт 2019 оны 5 дугаар сарын 10-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт Архангай аймгийн бүх сумдын Засаг дарга болон бүх шатны төлөөллүүд идэвхтэй оролцлоо. Зөвлөлдөх уулзалтын нээж ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга   Д.Эрдэнэбаяр, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нээлтийн үгэндээ 2016-2020 онд хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсан. Малын тоо толгойгоор улсдаа дээгүүрт явж байна. Сарлагийн нөөцийн 40 хувь аймагт байна. Судалгаан дээр хийж хэрэгжүүлж байгаа ажил буруу биш байна гэдгийг харж суулаа. Богийн арьс боловсруулах жижиг цехийг сумдад өгсөн. Нэг нэхий 10,000 төгрөгөөр элдэж, 20,000 төгрөгөөр борлуулж байна.

Хангайн бүсийн махны үйлдвэр байгуулах ажил явагдаж байгаа ба энэ бүс нутагт асар их нөөц боломж харагдаж байгаа гэдгээ онцлон хэлсэн юм.

WtEBaVIHIhh9Gg1.JPG

70MjGcNNdghCzvM.JPG

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2 салбар хуралдаанаар явагдсан бөгөөд дараах чиглэлийн дагуу санал зөвлөмж гарлаа.

Эхний хуралдааны хэлэлцүүлгийн үр дүн:

Архангай аймаг ХАА-н гаралтай түүхий эдийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах талаар дэмжлэг үзүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хангайн бүсийн махны үйлдвэр, ноосны үйлдвэр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх. Байгаль, түүх соёлын баялаг өв санг хамгаалах, бэлчээрийн мал аж ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Тариат сумын Хүрмэн чулууны уурхайг түшиглэсэн үйлдвэр байгуулж баруун бүсийг түүхий эдээр хангах,  малын сүүг хүйтэн технологиор боловсруулж, хадгалах хугацааг уртасгаж гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал дэвшүүлсэн.

BBc4EA0048ZB1ia.JPG

Хоёрдугаар хуралдааны хэлэлцүүлгийн үр дүн:

Аялал жуулчлалын зориулалтаар зүүн талаас баруун тийш чиглэсэн хэвтээ чиглэлийн зам тавих, мал аж ахуйн гаралтай түүхий эд, байгалийн гаралтай жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр байгуулах, хойд сумдыг хамруулсан ХАА-н бүтээгдэхүүний шинжилгээний лаборатори байгуулах, аймгийн төвд спортын ордон барих, зам дагасан байгаль орчны бохирдлыг арилгах, ойг хамгаалах талаар бодлогод хэрэгжүүлэх, малын хулгайн асуудалд тавих хяналтыг сайжруулах Эрдэнэбулган сумын нутгийг тэлэх, худалдааны төвийн түрээсийн асуудлыг оновчтой зохицуулах зэрэг саналыг дэвшүүллээ.

Rf4qlICCBLGlVCq.JPG

Японы ОУХАН-ийн  төслийн багийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Яманэ харуо ярихдаа хэлэлцүүлэгт 40 гаруй хүмүүс оролцсон.

1.Хүний хөгжлийн асуудлыг олон талаас нь ярьж байна. Жишээ нь

а. Хувь хүний хөгжил

б. Хариуцлага ухамсрын асуудал

в. Өөртөө итгэх итгэл

г. Иргэдийн хандлага, ухамсар дутмаг байна. Нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогод найдаж амьдарч байгаа тодорхой хэсэг бүлэг хүмүүс байна. Төвлөрлийг багасгаж орон нутагт эрх мэдлийг өгөх зүйтэй гэж дүгнэсэн. Иргэд өөрийн ажил, амьдралдаа хариуцлагаа ухамсарлан төлөвлөж цаашид орон нутгийн хөгжилд нэмэр болох нь маш чухал юм.

Монгол хүний чадамж, мэдлэгийн цар хүрээ асар өндөр. Үүнээс үүдээд улсын бодлого бол төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг, саналыг орон нутгийн иргэд гаргах ёстой. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж 30 гаруй жил өнгөрлөө. Хөгжлийг хурдасгахын тулд орон нутгийн оролцоог илүү дайчилж ажиллах нь зөв юм.

yw8cJ9iKWnzmSyL.JPG

Архангай аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Архангай аймгийн Бүсчилсэн хөгжлийн бодлогод орон нутгийн тусгах саналыг боловсруулж цаашид хамтран ажиллаж дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгах саналаа аман болон бичгэн хэлбэрээр  идэвхтэй өгч хамтарч ажиллахаа илэрхийллээ.